Шууд Chart

"Чингис хаан" музейн барилгын төлөвлөлтийн хурал боллоо

2020-09-17 10:23:05

"Чингис хаан" музейн барилгын бүтээн байгуулалтын явц, дотоод интерьер дизайн, үзүүлэг дэглэлт төлөвлөлтийн хурал Чингис хааны өв, соёлын хүрээлэнд боллоо.

Уг хуралд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, БСШУСБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Соёлын сайд С.Чулуун, Соёлын дэд сайд М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, "Чингис хааны өв, соёлын хүрээлэн", "Билгүүн Монгол констракшн"ХХК , "Балданс" ХХК, "Интеллект Тауэр" ХХК, "Скайлайн Дизайн" ХХК зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.

Энэ үеэр Соёлын сайд С.Чулуун "Чингис Хаан " музейн ажлын бүх шатны үйл явцтай биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулан шийдвэрлүүлэхээр боллоо.

Чингис хааны музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хүртэлх Монголын бүх хаадын түүх, түүнтэй холбоотой үзмэр, археологийн дурсгал, эд өлгийн зүйлийг харуулахаар төлөвлөөд байгаа юм.

Тус музей олон улсын стандартад нийцсэн, түүхийн чухал олдворуудын хадгалалтын системийг сайжруулсан аялал жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах Монгол Улсын соёлын голомт болно хэмээн үзэж байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.


"Чингис хаан" музейн барилгын төлөвлөлтийн хурал боллоо  
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй