Шууд Chart

"Соёлын цаг" аянд Монголын контемпорари урлагийнхан нэгдлээ

2020-09-17 10:27:33

Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргэх зорилгоор Соёлын яамнаас НЗДТГ-тай хамтран “Соёлын цаг” аяныг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэн өрнүүлж байгаа.

Тэгвэл тус аянд “Хөх нар” монголын контемпорари урлагийн төв түүний гишүүн уран бүтээлчид нэгдэж "Land Art" /газар орон зайн урлаг/, "Installation" /өрөг байршлын урлаг/, "Performance" /үйл хөдлөлийн урлаг/, "Dijital art" /Видео, дижитал, фото урлаг/, "Sound art" /Дуу авианы урлаг/, "Poem" /яруу найраг/, "Мusic and song" /Дуу, хөгжим/, "Public and Street art" /Гудам орон зайд нийттэй харилцах урлаг/ зэрэг төрлүүдээр Улаанбаатар хотноо үзэсгэлэн гарган оролцохоор боллоо.

Хөтөлбөрийн хүрээнд хотын алслагдан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд өрөг урлаг, үйл хөдлөлийн урлаг, медиа урлаг, хөгжим, дуу, зэрэг паблик олон нийттэй харилцах орчин урлагаар үйлчлэх хөтөлбөрт мэргэжлийн 12 уран бүтээлч уран бүтээлээ хүргэнэ гэж Соёлын яамнаас мэдээллээ.


"Соёлын цаг" аянд Монголын контемпорари урлагийнхан нэгдлээ  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй