Шууд Chart

ЭМДЕГ-ын даргаар Л.Бямбасүрэнг томиллоо

2020-09-17 10:57:29

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Л.Бямбасүрэнг томилж, тэрбээр ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэх арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Б.Пүрэвсүрэн нар байлцлаа.

Л.Бямбасүрэн нь хүүхдийн их эмч мэргэжилтэй, нийгмийн эрүүл мэндийн магистр.

- 1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч,

- 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,

- 1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,

- 1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,

- 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,

- 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,

- 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,

- 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

- 2016-2020 онд Эрүүл мэндийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан байна.


ЭМДЕГ-ын даргаар Л.Бямбасүрэнг томиллоо  
Үзсэн: 376 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй