Шууд Chart

Улсын начин Б.Эрдэнэхүүд өсөх идэр чимэг, Ш.Пүрэвгарьдад улсын харцага цол нөхөж олгох уу

2020-09-17 11:45:19

Ардын хувьсгалын 99 жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу эхнээсээ ил болж, өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байгаа юм.

Тодруулбал үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурь, шөвгөрсөн улсын арслан  Р.Пүрэвдагва нар юм.

Иймд эхний хугацаанд Р.Пүрэвдагвад тав, зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Б.Эрдэнэхүүд өсөх идэр чимэг, Ш.Пүрэвгарьдад улсын харцага цол нөхөж олгох асуудал яригдана.

Гэхдээ үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар олгогдох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын начин Б.Эрдэнэхүүд өсөх идэр чимэг, Ш.Пүрэвгарьдад улсын харцага цол нөхөж олгох уу  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй