Шууд Chart

ӨНӨӨДӨР: Түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолборын талаар мэдээлэл өгөх хэлэлцүүлэг болно

2020-09-18 08:09:30

- Өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“Blue Sky”

09:00 цагт: БОАЖЯ-наас “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт” зохион байгуулна. Утас: 91965599, 99153766

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

10:00 цагт: Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаар хийсэн хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887

Төрийн ордон

10:00 цагт: "Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" хэлэлцүүлэг болно.

“Баянхошуу Бизнес Инкубатор төв”

10:00 цагт: “Бизнесийг хөгжүүлэх санхүүжилтийн боломж” өдөрлөг болно. Утас: 88880806

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

“Blue Sky”

11:00 цагт: Хэнтий аймагт байгуулж буй Түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолборын талаар мэдээлэл өгөх хэлэлцүүлэг болно. Утас: 91965599, 99153766

Төрийн ордон

14:00 цагт: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэл хийнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолборын талаар мэдээлэл өгөх хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй