Шууд Chart

Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо

2020-09-18 09:54:03

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Энэ онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 09 дүгээр сарын 19-ний 01:00 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо  
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй