Шууд Chart

“Ниссан” компани “Fairlady Z” цувралынхаа туршилтын шинэ загварыг танилцууллаа

2020-09-18 10:23:53

Японы автомашин үйлдвэрлэгч “Ниссан” компани  шинэ спорт машиныхаа  туршилтын загварыг танилцуулаад байна.  “Fairlady Z”  цувралууд  нь “Ниссан Моторс” компанийн нэрийн хуудас болсон спорт автомашин юм.

Тус компани “Fairlady Z” машиныхаа шинэ загварыг лхагва гарагт олон нийтэд анх удаагаа харууллаа. Энэхүү цувралын загвар 12 жилийн дараа ийнхүү шинэчлэгдэж байгаа төдийгүй  коронавирусний улмаас уналтад ороод буй тус компанийн бизнест эерэг өөрчлөлтийг авчирна гэсэн хүлээлт байгаа юм. V-6 бензин хөдөлгүүртэй туршилтын загвар өмнөх хувилбартайгаа олон талаар төстэй юм.

Тус компани шинэ төмөр хөлгөө ирэх жилийн 4 дүгээр сараас эхлэх санхүүгийн жилээс урьтаж зах зээлд гаргахыг зорьж байна. “Fairlady Z” спорт автомашины анхны загвар 1969 онд худалдаад гарснаас хойш   дэлхийн дахины хэмжээнд 1.8 сая ширхэг зарагдсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Ниссан” компани “Fairlady Z” цувралынхаа туршилтын шинэ загварыг танилцууллаа   
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй