Шууд Chart

Энхийг сахиулагчид орон нутгийн иргэнийг аварчээ

2020-09-18 11:07:06

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны 2 дугаар ротоос томилогдсон бүрэлдэхүүн “Арвай” баазаас “Яар” суурингийн чиглэлд газар орны үнэлгээ хийх, авто замын эвдрэл шалгах зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ. Их хэмжээний үргэлжилсэн бороо орсоор байгаа тул “Арвай” баазаас 2.8 км-т төв зам үерт автаж, автомашинаар цааш хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсон байлаа.

Тиймээс эргүүлийн бүрэлдэхүүн дөрвөн цэргийн алба хаагчтайгаар үргэлжлүүлэн явган эргүүл хийсэн юм. Энэ үеэр замын эвдрэлтэй хэсгээр гарах гэж байхдаа мотоциклтойгоо их хэмжээний усанд унасан орон нутгийн иргэнтэй таарч, ахлагч Ж.Лхагвадорж, дэд ахлагч Б.Билэгдэмбэрэл нар тус иргэнд түргэн шуурхай тусламжийг үзүүлэн, амь насыг нь аварч, мотоциклийг нь уснаас татан гаргаж өглөө. Энэ нь орон нутгийн иргэдийн дунд монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөсөн, иргэдийн итгэлийг олж, талархлыг нь хүлээсэн чухал үйл явдал боллоо.

Эх сурвалж: ЗХЖШ


Энхийг сахиулагчид орон нутгийн иргэнийг аварчээ   
Үзсэн: 249 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй