Шууд Chart

Европын холбооны хүлэмжийн хийн ялгаралтыг 55 хувиар бууруулах саналыг тавьжээ

2020-09-18 11:43:33

Европын Комиссын  ерөнхийлөгч  Урсула фон дер Ляйен Европын орнуудын хүлэмжийн  ялгарлыг 2030 он гэхэд 1990 оны түвшнийхээс багадаа 55 хувиар бууруулах саналыг гаргалаа.

Өнөөгийн 40 хувийн босгыг 50 хувьд хүргэх энэхүү саналыг Европын холбооны орнууд дэмжих эсэх  нь одоогоор тодорхойгүй байна. Европын цөөнгүй орны эрчим хүч, дулааны эх үүсвэр нүүрсний цахилгааны станцаас хамааралтай байдаг аж.

Нүүрсний хэрэглээ нь хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбооны хүлэмжийн хийн ялгаралтыг 55 хувиар бууруулах саналыг тавьжээ   
Үзсэн: 291 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй