Шууд Chart

Зүүн хойд Азийн Эдийн засгийн судалгааны институтээс зохион байгуулсан семинарт оролцов

2020-09-18 11:41:01

ҮСХ-ны статистикчид Зүүн хойд Азийн Эдийн засгийн судалгааны институт (ERINA)-ээс зохион байгуулсан 10 дахь удаагийн семинарт оролцлоо. Зүүн хойд Азийн Эдийн засгийн судалгааны институт нь 2012 оноос хойш Монгол Улсын судалгааны байгууллагуудтай хамран ажиллаж байгаа ба энэ удаагийн хамтарсан семинар нь “COVID-19 цар тахал ба Монгол Улсын эдийн засаг” сэдвийн хүрээнд онлайнаар зохион байгуулагдсан юм.

Тус семинарт ҮСХ-ны статистикчид

- “Монгол Улс дахь COVID-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдал”,
- "COVID-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний ААНБ-ын үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөөлөл”,
- “Коронавирус ба эдийн засаг”,
- “COVID-19 цар тахлын аялал жуулчлалын салбарт үзүүлж буй нөлөө” зэрэг сэдвээр илтгэл тавьж, ЗХАЭЗСИ-ийн судлаачидтай харилцан санал солилцжээ. 

Эх сурвалж: ҮСХ


Зүүн хойд Азийн Эдийн засгийн судалгааны институтээс зохион байгуулсан семинарт оролцов  
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй