Шууд Chart

ШӨХТГ нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаална

2020-09-18 12:45:03

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагын багтай өнөөдөр уулзлаа. Энэхүү уулзалтаар нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа дараах асуудлыг судалж, шийдвэрлэх чиглэлд ШӨХТГ анхаарч ажиллахаар боллоо. 

- Нийтийн тээврийнхэн нэг цагт 35800 төгрөгийн татаас улсаас авдаг. Энэ нь автобусны жолооч нар рейсээ хийх нь чухал болохоос биш нийтийн тээврээр үйлчлүүлэгчиддээ тав тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарал хандуулах шалтгаан болж чадахгүй байна.

- Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн идэвхитэй 100 орчим чиглэл байдаг гэж Нийслэлээс мэдээлэл гаргасан байдаг ч өнгөрсөн 4 жил орчмын судалгаагаар 400 орчим идэвхитэй чиглэл байдаг гэж уулзалтад оролцсон “Улаанбаатар смарт карт” компанийн ерөнхий захирал Шин Дун Ү ярилаа.

Мөн автобусны буудлуудын хоорондын зай хол, харилцан адилгүй байна. Тийм учраас хүртээмжгүй, тав тух муутай нийтийн тээврээр иргэд үйлчлүүлэх бус хувийн унаагаа чухалчилдаг. Энэ нь эргээд замын ачаалал нэмэгдэх шалтгаан болсоор байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.  


ШӨХТГ нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаална  
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй