Шууд Chart

Хоёр настнуудыг цахимаар бүртгэж байна

2020-09-18 12:56:06

2018 онд төрсөн 2 настай хүүхдийн цахим бүртгэл 2020 оны есдүгээр сарын 18-ны 9.00 цагаас 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 12.00 цаг хүртэлх хугацаанд явагдана. Эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлнэ.

- Бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn-д нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доорх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарснаар хүүхдийнхээ мэдээлэл рүү орно.

- Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.

- Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.

- Таны гар утсанд бүртгэлийн 5 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.

Цахим элсэлт:

- Шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15.00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.

-“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР


Хоёр настнуудыг цахимаар бүртгэж байна   
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй