Шууд Chart

Баянмонгол чуулгын “Ганган Дагшаа” тоглолт болно

2020-09-18 13:01:01

Монгол Улсын Филармони нь үзвэрийн 49 дэх жилийн нээлтээ Төрийн шагналт Баянмонгол чуулгын “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлийн концертоор энэ сарын 26-нд хийх гэж байна.

Тоглолтын хөтөлбөрт Баян Монгол чуулгын 50 жилийн ойн хүрээнд эрхлэн гаргасан шинэ цомогт багтсан уран бүтээлүүд болох Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүдээс үзэгч, сонсогчиддоо хүргэхээр бэлтгээд байгаа аж.

Тоглолтонд Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, дуучин Б.Дэлгэрбаяр, Н.Наранбаатар, Ц.Хулан, Л.Насанбуян нар оролцох нь ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Баянмонгол чуулгын “Ганган Дагшаа” тоглолт болно  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй