Шууд Chart

Бөмбөгтэй хоккейн ДАШТ дахин цуцлагдлаа

2020-09-18 13:46:04

Олон улсын бөмбөгтэй хоккейн холбооны “А” зэрэглэлийн ДАШТ ирэх аравдугаар сарын 5-11-нд ОХУ-ын Эрхүү хотод болох байсан ч цуцлагдсан байна.

Уг нь тус тэмцээнийг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр анх явуулах төлөвлөгөөтэй байсан ч коронавирусний цар тахлын улмаас хойшлуулаад байсан юм.

Гэтэл өнөөдрийг хүртэл нөхцөл байдал дээрдээгүй тул дахин хойшлуулах шийдвэрт хүрчээ.

Сонирхуулахад, сүүлчийн хоёр жилийн тэмцээний мөнгөн медалийг хүртээд буй Швед, Герман, АНУ-ын баг энэ жилийн тэмцээнд оролцох боломжгүйгээ өнгөрсөн сард мэдэгдсэнээр ОХУ, Казахстан, Финланд, Эстон, Норвег гэсэн таван орны баг үлдсэн юм.

Харин “Б” зэрэглэлийн ДАШТ өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Эрхүүд болж, Монгол Улсын баг дөрөвдүгээр байрт шалгарсан билээ.

Манай улсын хоккейчид хэсэгтээ дөрөв хожиж, нэг ч хожигдолгүйгээр тэргүүлсэн боловч Украин, Словакийн багт хожигдон медалиас мултарсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бөмбөгтэй хоккейн ДАШТ дахин цуцлагдлаа  
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй