Шууд Chart

Ичиножёо А.Ичинноров Монгол сүмочдоос хамгийн олон даваатай боллоо

2020-09-18 14:12:38

Мэргэжлийн сүмо бөхийн намрын буюу Аки башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд өчигдөр тав дахь өдрийн барилдаан боллоо.

Уг тэмцээнд Маэгаширагийн есөд эрэмбэлэгдсэн Оношо ганцаараа нэг ч унаагүй явна.

Харин башёг тэргүүлэгч Озэки Такакейшёо, Мёогирюүг хаяж дөрвөн даваатай болов.

Маэгаширагийн нэгдүгээр эрэмбэлэгдсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Сэкиваке Дайэйшог ёрикири мэхээр давснаар гурван даваа, хоёр унаатай болсон бол Кирибаяама Б.Лхагвасүрэн, Такарафүжид ёрикири мэхээр ялагдав.

Мөн Хошорюү С.Бямбасүрэн өрсөлдөгчөө сотогаке мэхээр унагаж, гурван даваатай болсон бол Ичиножёо А.Ичинноров ёрикири мэхээр Кейсэйг давснаар Монгол сүмочдоос хамгийн олон буюу дөрвөн даваатай боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ичиножёо А.Ичинноров Монгол сүмочдоос хамгийн олон даваатай боллоо  
Үзсэн: 274 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй