Шууд Chart

ЦЕГ: Залруулга

2020-09-18 15:17:07

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтуудад “Эхнэрээ хэрцгийгээр зодож, машинаар дайран амийг нь хөнөөжээ” гарчигтай нийтлэл гарсан.

Уг хэргийн бодит байдал нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 29 настай, эрэгтэй, Л гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 28 настай, эмэгтэй Х гэгчийг мөргөж зам тээврийн осол гарган, амь насыг нь хохироосон нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдож Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Дээрх сайтуудад нийтлэгдсэн мэдээнд хэрэг болсон огноо, хохирогчийн нас зөрүүтэй, уг зам тээврийн осол гаргасан эзэн холбогдогчийг амь хохирогчийн гэр бүл /нөхөр/-ийн харилцаатай хүмүүс гэж бичсэн нь ташаа мэдээлэл бөгөөд амь хохирогчийн нөхөр Ц-г уг хэргийг үйлдсэн мэтээр хэрцгийгээр зодон, гарч зугатаахад нь автомашинаараа хөөн дайрсан гэх огт үндэслэлгүй, илт ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан нь тухайн хүний нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл болсон байна.

Иймд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, ажилтан Та бүхэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аливаа мэдээ, мэдээлэл нийтлэхдээ хүний нэр төр, алдар хүндийг гутаах, үндэслэлгүй ташаа мэдээлэлд авталгүй албан ёсны эх сурвалжийн мэдээллээр баталгаажуулж нийтэлж байхыг цагдаагийн байгууллагаас хүсч, анхааруулж байна.


ЦЕГ: Залруулга  
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй