Шууд Chart

Монгол Улсын гавъяат тамирчин Н.Төгсцогтийн ээлжит тулаан энэ ням гарагт болно

2020-09-18 16:58:07

Олимп, ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт WBC холбооны аваргын бүсийн төлөө Барбадос Улсын тамирчин Кобиа Бридитэй энэ ням гарагт тулалдана.

Тэд нас чацуу бөгөөд Н.Төгсцогтын өрсөлдөгч 2014 онд мэргэжлийн бокс руу шилжиж, нийт 15 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулжээ.

Тулаан АНУ-ын Анкасвилл хотын “Мохеган Сан Арена”-д бөгөөд манай улсын тамирчин энэ удаагийн тулаанд ялвал WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин тулалдах эрхтэй болно.

Уг нь Н.Төгсцогт Мексикийн боксчин Эдуардо Рамирестай тулалдах байсан ч Рамирес коронавирусээр өвчилсөн тул ийнхүү өөрчлөгдсөн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавъяат тамирчин Н.Төгсцогтийн ээлжит тулаан энэ ням гарагт болно  
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй