Шууд Chart

Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломж бүрдэж байна

2020-09-19 10:44:55

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ургац хураалтын явцтай танилцлаа. Тэрбээр энэ үеэр Сэлэнгэ аймгийн Номгон суманд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Мардааны тариалангийн талбайд очсон юм. Засгийн газар сүүлийн 3 жилд тариалан эрхлэгчдийг эрчимтэй дэмжиж байгаад тариалан эрхлэгчид талархахын зэрэгцээ дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангахаа илэрхийлсэн юм.

Засгийн газраас тариалангийн бүс нутгийг тогтоож, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр шинэ тоног төхөөрөмж нийлүүлсэнд баяртай байгаагаа Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан Ерөнхий сайдад хэллээ. Цаашдаа Монгол Улс хүнс үйлдвэрлэгч, улмаар экспортлогч орон болох зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж тариаланчид ярьж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломж бүрдэж байна   
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй