Шууд Chart

ДЭМБ: "COVID-19"-ийн вакциныг тэгш хуваарилах санаачилгад 170 орон нэгдээд байна

2020-09-19 11:16:47

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус шинэ коронавирусний эсрэг вакциныг дэлхийн бүх улс оронд шударгаар тэгш хуваарилах олон улсын санаачилга Коваксад нийт 170 гаруй орон нэгдээд байгааг мэдэгдлээ.

Ядуу буурай 92 орон Коваксаас дэмжлэг тусламж хүссэн байгаа бол өндөр хөгжилтэй, хөгжингүй 80 орон энэ санаачилгад нэгдэхээ илэрхийлжээ. Гэхдээ олон орон энэ санаачилгад нэгдэх эсэхээ одоог хүртэл илэрхийлээгүй байгааг сануулсан юм.

Коваксийн хүрээнд 2021 оны эцэс гэхэд  "COVID-19"-ийн нийт 2 тэрбум тун вакциныг улс орнуудад хуваарилж, хүргэхээр төлөвлөж байгаа юм. Гэвч АНУ, ОХУ, Франц зэрэг улсууд энэ санаачилгад нэгдэлгүй тусдаа гэрээ байгуулж хүн амаа вакцинжуулах арга хэмжээг авч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: "COVID-19"-ийн вакциныг тэгш хуваарилах санаачилгад 170 орон нэгдээд байна   
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй