Шууд Chart

Их Британид цар тахлын хоёр дахь давлагаа эхлэх нь тодорхой байна

2020-09-20 11:23:08

Европын зарим оронд  "COVID-19"-ийн халдварын тохиолдол нэмэгдэж эхлээд байгаа. Их Британи улсад л гэхэд цар тахлын хоёр дахь давлагаа эхлэхээр байгааг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон хэлжээ. Үүнээс ч үүдэн Их Британийн эрх баригчид халдварын  тархалтаас сэргийлэх зарим арга хэмжээг авах төлөвтэй байна.

Их Британид нэг өдрийн дотор бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 4300-д хүрсэн үйл явдал саяхан тохиосон. Тус улсад 5 дугаар сарын 8-наас хойш анх удаагаа халдварын тохиолдлын тоо 4000-ыг давж байгаа нь энэ юм.  Үүнээс ч үүдэн хөл хорионы зарим арга хэмжээг сэргээх төлөвтэй байна.

Тухайлбал, зоогийн газар, баруудыг хэсэг хугацаанд хааж магадгүй байна. Гэхдээ сургууль болон ихэнх компани, аж үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд өөрчлөлт  орохгүй. Ерөнхий сайд  Борис Жонсон хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үедээ Их Британид цар тахлын хоёр дахь давлагаа эхлэх нь ямар ч эргэлзээгүй байгаа гэж ярьжээ.  Гэхдээ тэрээр засгийн газар улс орон даяар хөл хорио тогтоохын эсрэг байгааг хэлсэн ч цар тахлын тархалтыг саармагжуулах үүднээс зарим арга  хэмжээг авч болзошгүйг мөн яриандаа дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британид цар тахлын хоёр дахь давлагаа эхлэх нь тодорхой байна   
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй