Шууд Chart

ИСПАНИ: Мадрид хотын буурай дүүргүүдэд хөл хорио тогтоохоор боллоо

2020-09-20 11:56:11

Европын орнуудаас Испани улсад мөн халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна. Иймд тус улсын нийслэл, Мадридын хотын зарим дүүрэгт хөл хорио тогтоох арга хэмжээг авахаар болжээ. Гэхдээ хөл хорионы үеэр иргэдийг ажилдаа явахыг зөвшөөрөх аж.

Даваа гарагаас Мадрид хотын захын болон борчуулын хороололд нийт 850 мянган хүнийг хамрахаар хөл хорио тогтоохоор болоод байна. “COVID-19”-ийн халдвар өндөртэй байгаа бүс, дүүргийг тусад нь хөл хориод оруулах нь үндэсний хэмжээнд хөл хорио тогтоох эдийн засгийн ихээхэн хор хөнөөлтэй алхмаас  зайлсхийж буй арга зам гэдгийг албаныхан үзэж байгаа юм.

Мадридын бүс нутгийн захирагч Изабель Диас Аюсо нийслэл хотын буурай дүүргүүдэд хөл хорио тогтоож байгаа ч иргэдийг ажилдаа явахыг хориглохгүй гэжээ. Албаныхан ийнхүү мэдэгдэл хийсний дараа Мадрид хотын амьжиргааны төвшин доогуур дүүргүүдийн иргэдийн төлөөлөл жагсаал хийж,  Изабель Диас Аюсог огцрохыг шаардлаа.

Тэрбээр халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаад цагаачдыг буруутгасан нь шүүмжлэлийг дагуулаад байна. Даваа гарагаас мөрдөгдөж эхлэх хөл хорионы журмын дагуу цэцэрлэгт хүрээлэн болон олон нийтийн газрын ажиллах  цагийг хязгаарлаж, 6-аас дээш хүн оролцсон уулзалт, цугларалтыг хориглох зэрэг арга хэмжээ багтаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИСПАНИ: Мадрид хотын буурай дүүргүүдэд хөл хорио тогтоохоор боллоо   
Үзсэн: 427 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй