Шууд Chart

Японы хамгийн өндөр настэй эмэгтэй 117 настай

2020-09-20 12:59:48

Фүкүока хотод амьдардаг өдгөө 117 настай Танака Канэ  Японы хамгийн өндөртэй настай эмэгтэй болоод байгааг  тус улсын Нийгмийн Халамжийн яамнаас мэдээлжээ.

1903 оны 1 дүгээр сарын 02-нд мэндэлсэн Танака Канэ дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйгээр  Гиннесийн номонд  аль хэдийн бүртгэгджээ. Асрамжийн төвд амьдардаг Танака Канэ шоколад идэх, хийжүүлсэн ундаа уух дуртай нэгэн юм.

Цар тахлын улмаас гэр бүлийнхэн нь  Канэ дээр ойр ойрхон зочилж чадахгүй байгаагаа учирлажээ. Гэхдээ түүний биеийн байдал тун сайн байгаа бөгөөд түүний гэр бүлийнхэн Танака Канэг 120 нас сүүдрийг зооглоно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгаа гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы хамгийн өндөр настэй эмэгтэй 117 настай   
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй