Шууд Chart

АНУ: “TIKTOK” болон “WECHAT”-ыг утсандаа суулгахыг хориглов

2020-09-20 13:15:41

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хятадын “TikTok” болон “WeChat” –ыг хориглох алхмаа өнөөдрөөс бодиттойгоор авч хэрэгжүүлэхээр болж байна.  Өнөөдрөөс эхлэн АНУ-д иргэд дээрх хоёр апплейкшныг утсандаа шинээр татан суулгах,  шинэчлэх боломжгүй байдалд орно.

Америкийн Худалдааны Танхимаас Хятадын видео бичлэгийн “TikTok”  болон мессежний “WeChat”-аппууд дээрх иргэдийн хувийн мэдээлэл зориулалтын бусаар ашиглагдах магадлалтай учраас  үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдээд байгаа.

Гэхдээ дээрх апплейкшныг эзэмшигч компаниуд АНУ-д үйл ажиллагаа явуулах эрхээ Америкийн компанид худалдаалахыг зөвшөөрсөн тохиолдол хоригийг цуцлах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: “TIKTOK” болон “WECHAT”-ыг утсандаа суулгахыг хориглов  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй