Шууд Chart

Хоакин Феникст “Жокер” киноны дараагийн хоёр ангид тоглох санал хүргүүлэв

2020-09-21 09:31:18

“Warner Bros” кино компани өнгөрсөн жил нээлтээ хийж, дэлхий дахиныг байлдан дагуулсан “Жокер” киноны 2, 3 дугаар ангийг хийхээр болжээ.

Английн “Mirror” сайтад мэдээлснээр кино зохиол бичигдэж эхэлсэн бөгөөд Жокерын дүрийг бүтээсэн Хоакин Феникст 50 сая ам.долларын урт хугацааны гэрээний санал хүргүүлжээ. Хоакин анх “Жокер”-ыг бүрэн хэмжээний кино хэмээн тооцоолж уг дүрийг бүтээсэн аж. Гэсэн хэдий ч тэрбээр дахин Жокерт хувирахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн найруулагч Тодд Филлипс эргэн ирэх бөгөөд мөн уг кино төслийн багт Брэдли Купер багтжээ.

Ийн дээрх гэрээ хэлцэл амжилттай болвол “Warner Bros” компани

Ташрамд дуулгахад, “Жокер”  кино дэлхий дахинаас нэг тэрбум 74 сая ам.долларын орлого олжээ. Мөн “Жокер” олны хүртээл болоход шүүмжлэгчид ар араасаа онц сайн үнэлгээ өгсөн байдаг. Түүнчлэн комиксоос сэдэвлэн хийсэн кинонуудаас “Жокер” хамгийн анх Венецийн олон улсын кино наадмын шилдэг бүтээлийн “Алтан арслан” шагналыг авч, Хоакин Феникс , “Оскар”, “Алтан арслан”, “The British Film Academy” зэрэг кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хоакин Феникст “Жокер” киноны дараагийн хоёр ангид тоглох санал хүргүүлэв  
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй