Шууд Chart

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 5 сая төгрөгийн 3 азтан тодорчээ

2020-09-21 09:49:32

Өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2020 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 32.358.965 баримт хамрагдсанаас: 

5 сая төгрөгийн 3

3 сая төгрөгийн 34

1 сая  төгрөгийн 329

100 мянган төгрөгийн 2949

30 мянган төгрөгийн  29,175 баримт тохиролд таарч азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 59613991. 

Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 08367273. 

Эх сурвалж: ТЕГ


НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 5 сая төгрөгийн 3 азтан тодорчээ   
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй