Шууд Chart

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Раманчандраныг хүлээн авч уулзлаа

2020-09-21 10:21:15

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Раманчандраныг хүлээн авч уулзлаа. Суурин төлөөлөгч Павит Раманчандран Азийн хөгжлийн банк Монгол Улсын Эрчим хүчний системийн аюулгүй байдал, тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажилласаар ирсэн түншлэгч бөгөөд Монгол Улстай 2021-2024 онд хамтран ажиллах стратегийг боловсруулж байгаагаа онцлон дурдлаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Азийн хөгжлийн банкны дэмжлэг туслалцаанд талархалаа илэрхийлж цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх тал дээр үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Манай улсын эрчим хүчний системийн 18 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний станцууд эзлэдэг байна. Одоогийн байдлаар шинээр метан хийн чиглэлээр техникийн туслалцааны ажил хийгдэж байна. Газрын дулааныг ашиглах төслүүдийг нэмж хэрэгжүүлснээр дулааны үнэ хямдрах, орчны бохирдлыг бууруулах боломжтой болох юм.

Уулзалтын үеэр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог хэвээр хадгалах, энэ төрлийн хувшийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын баталгааг хангах талаар гүнзгийрүүлэн ярилцахаар тогтлоо. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрээр хангах загварыг гэр хороололд бий болгох зорилгод хамтран ажиллахад анхаарна гэдгийг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: ЭХЯ


Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Раманчандраныг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй