Шууд Chart

“Сургуулийн автобус” 35 чиглэлд үйлчилж эхэллээ

2020-09-21 11:10:07

Өнөөдрөөс 31 сургуулийн 35 чиглэлд 40 автобус явж эхэллээ. Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулиуд хэвийн горимоор хичээллэнэ. Тиймээс сургуулийн автобусыг явуулж эхлээд байна. Өнгөрсөн жил сургуулийн автобус туршилтаар явж эхэлсэн. Ингэснээр замын түгжрэл 3 хувиар буурсан гэсэн судалгаа гарсан. Тиймээс энэ ондоо багтаан олон улсын стандартын шаардлага хангасан 75 сургуулийн автобусыг оруулж ирнэ гэж Нийслэлийн Засаг даргын зам тээврийн асуудал хариуцсан орлогч дарга Б.Отгонсүх хэллээ.

Нийслэлийн хэмжээнд 133 төрийн өмчийн сургуульд 300 мянга орчим хүүхэд бага ангийн сурагчид суралцаж байна. Өнгөрсөн жил эцэг, эхчүүд хүүхдээ автобусанд буулгах, суулгахад хариуцлагагүй хандах тохиолдол их гарсан. Иймд энэ жил хариуцлагатай хандахыг санууллаа.

Нийслэлийн Засаг даргын зам тээврийн асуудал хариуцсан орлогч дарга Б.Отгонсүх ингэж ярилаа.

Өдөр тутам 50-60 мянган автомашин сургуулийн хүүхэд хүргэж өгөх гэж замын хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгааг Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газраас гаргажээ.


“Сургуулийн автобус” 35 чиглэлд үйлчилж эхэллээ   
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй