Шууд Chart

Дорнод, Ховд аймагт газар хөдөлжээ

2020-09-21 11:23:27

Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг газар өчигдөр 16:37 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ариунтуяагаас тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй. Учирсан хохиролгүй" гэж мэдээллээ.

Мөн Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн “Аргалантай-Уул” гэдэг газар өчигдөр 18:42 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Ховд аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баатарсүрэнгээс тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй" гэж мэдэгдсэн байна.  

Эх сурвалж: ОБЕГ


Дорнод, Ховд аймагт газар хөдөлжээ   
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй