Шууд Chart

Баянхонгорт Япон стандартын жишгээр барьсан сургууль ашиглалтад орлоо

2020-09-21 13:13:56

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1200 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил дуусч, байнгын ашиглалтад хүлээн авлаа. Номундалай 1-р лаборатори сургуулийн хуучин барилга 1965 онд ашиглалтад орж, ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байдаг. Энэ дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан сургууль ашиглалтад орлоо.

Тус сургуулийн дотоод заслыг япон стандартын сургуулийн жишгээр засаж, Герман Улсад үйлдвэрлэсэн греполорын хулдаас, мозайкан шал, зааланд зориулалтын модон шал, Монгол Улсад үйлдвэрлэсэн ган төмөр хаалга, гурван давхар шилтэй сайн чанарын вакум цонх, металл фасад зэргийг ашиглаж барилга угсралтын ажлыг гүйцэтгэв.

Эх сурвалж: БШУЯ


Баянхонгорт Япон стандартын жишгээр барьсан сургууль ашиглалтад орлоо   
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй