Шууд Chart

“Хаадын нийслэл-Хархорум” үзэсгэлэнгийн нээлт Үндэсний номын санд боллоо

2020-09-21 16:23:48

Их Монгол улсын нийслэл Хархорум хотын 800 жил, Халхын Автай сайн хааны хүрээ Бат Эрдэнэ зуу хийдийн 435 жилийн ойд зориулсан “Хаадын нийслэл-Хархорум” үзэсгэлэнгийн нээлт Үндэсний номын санд боллоо. Нээлтийн ёслолд Соёлын сайд С.Чулуун, ЗГХА ,СУГ-ын дарга Ц.Нацагдолгор, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо тэргүүтэй зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцлоо.

“Хаадын нийслэл-Хархорум” үзэсгэлэнд МУҮНС-нд хадгалагдаж буй Монголын их хаадын хөрөг, түрэг судлаач Радловын 1891 оны Хархорумын экспедицийн зураг материалууд, нанхиад хэлээр бичигдсэн монголын түүхийн сурвалж бичгүүдийн факсимил хуулбарууд, Эрдэнэзуу хийдийн тухай сурвалж бичиг, номын дардас, ном судрууд, Түшээт хаан аймагтай холбогдол бүхий зарим сонирхолтой эх сурвалжийг дэлгэн үзүүлнэ.

Тус үзэсгэлэн 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сарын турш үзэгчдийн хүртээл болно гэж Соёлын яамнаас мэдээллээ.


“Хаадын нийслэл-Хархорум” үзэсгэлэнгийн нээлт Үндэсний номын санд боллоо  
Үзсэн: 269 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй