Шууд Chart

Оросын эрдэмтэн Алексей Навальныйгаас уучлал гуйжээ

2020-09-21 16:59:52

Мэдрэлд нөлөөлөгч новичок хорыг бүтээлцсэн Оросын эрдэмтэн Вил Мирзаянов өнгөрөгч амралтын өдөр телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр тус улсын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйгаас уучлал хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Алексей Навальныйг хордуулсан новичок хэмээх хорыг бүтээх гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд оролцсондоо гүнээ хүлцэл өчиж байна”гээд “Навальный хорыг амаараа хүртсэн, сэргэж хэвэндээ ортол 1 жил болох байх” гэж ярьжээ.

Химийн ухааны эрдэмтэн Вил Мирзаянов нь Зөвлөлтийн үед новичок хорыг боловсруулж байсан Оросын цэргийн химийн зэвсгийн нууц лабораторид ажиллаж байсан. Одоо АНУ-д аж төрж байгаа энэ хүн 1990-ээд оны эхээр уг хорыг хэрхэн боловсруулсан талаар анхны өгүүллүүдээ бичиж байжээ. Одоогоор Зөвлөлтийн үеийн энэ нууц хөтөлбөрт ажиллаж байсан талаараа 3 эрдэмтэн нийтэд ил тод мэдэгдэл хийгээд байна.

Вил Мирзаяновоос өмнө нэг эрдэмтэн Алексей Навальныйг новичокоор хордсон гэх мэдээллийг няцаагаад байсан юм. Тэгтэл өнгөрөгч 7 хоногт Германы Засгийн газар Алексей Навальныйг уг хороор хордсоныг гэрчлэх хөдлөшгүй баримт бий гэж мэдэгдсэн. Харин сөрөг хүчний улс төрч өөрөө үг хэлэх, ус уух, утсаар ярих гэх мэт үйлдлүүд хийж бараг л чадахгүй байгаа гэж бямба гарагт ярьжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Оросын эрдэмтэн Алексей Навальныйгаас уучлал гуйжээ   
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй