Шууд Chart

“Эмми”-гийн 72 дахь удаагийн ёслолын ажиллагаа боллоо

2020-09-21 17:28:09

Америкийн телевизийн урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Эмми”-гийн 72 дахь удаагийн ёслолын ажиллагаа өнгөрсөн шөнө Лос-Анжелест боллоо. Энэ жил коронавирусний цар тахлын улмаас ёслолын ажиллагааг онлайнаар зохион байгуулж, хөтлөгч, нэвтрүүлэгч Жимми Киммел хөтлөн явуулсан байна.

Энэ жилийн шилдэг цувралаар “Өв залгамжлагчид” хэмээх кино тодорсон. Британийн жүжигчин Брайан Коксын тоглодог энэ кинонд хэвлэлийн ертөнцийг удирддаг нэгэн таагүй гэр бүлийн тухай өгүүлдэг.

Харин “Инээдмийн цуврал” ангиллын шилдгээр “Шитсс Крик” хэмээх Канадын цуврал кино шалгарч, 7 ангилалд тэргүүлжээ. 2015 онд анх гарсан энэхүү цуврал нь хөрөнгө чинээгээ алдсаны дараа жижиг хотын нэгэн дэн буудал руу нүүж байгаа баян Роузын гэр бүлийн тухай өгүүлдэг. Шилдэг богино хэмжээний цувралд тэргүүлсэн “Харуулууд” хэмээх кино хамгийн олон буюу 26 ангилалд нэр дэвшсэнээс 4-т ялсан байна.

Ёслолын ажиллагааны үеэр хөтлөгч Жимми Киммел, жүжигчин Женнифер Энистон нар ялагчийн нэртэй дугтуйг задлахаас өмнө гараа ариутгаж, дараа нь дугтуйгаа шатааж, гал унтраагуураар унтрааж байлаа. Хэдийгээр энэ жилийн “Эмми”-гийн ёслолын ажиллагаа онлайнаар болсон ч ялагч бүрийн шагналыг хамгаалалтын тусгай хувцастай хүмүүс гэрээр нь очиж, тусгайлан гардуулах юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

“Эмми”-гийн 72 дахь удаагийн ёслолын ажиллагаа боллоо   
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй