Шууд Chart

Тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв

2020-09-22 09:21:13

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтэнд аймгийн Засаг даргын захирамжаар 4.6 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэн, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ. Мөн гамшгийн эрсдэлийн чиглэлээр гарын авлага, танилцуулга материал бэлтгэх зардлыг шийдвэрлээд байна.

 Ингэснээр аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх боломжтой боллоо гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй