Шууд Chart

Газрын шинэтгэлийн үндэсний хорооны IV хурал боллоо

2020-09-22 10:27:39

Засгийн газрын 2017 оны 27 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтаар байгуулагдсан “Газрын шинэтгэлийн Үндэсний хороо”-ны дөрөвдүгээр хуралдааныг энэ сарын 21-ний өдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар даргалж, хуралдууллаа.

Дөрөвдүгээр хуралдаанаар:

-Газар, үл хөдлөх хөрөнгийн дундын нэгдсэн мэдээллийн сан байгуулах асуудал,

-Монгол орны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,

- Улсын тусгай хамгаалалттай “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хил заагийг тодруулж, зурагласан ажлын үр дүн зэргийг хэлэлцэж, 1 асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Газрын шинэтгэлийн үндэсний хорооны IV хурал боллоо  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй