Шууд Chart

Лондон хотоос хулгайлагдсан 200 гаруй номыг Румын улсаас олжээ

2020-09-22 10:37:28

2017 онд Лондон хотын агуулахаас 200 гаруй ховор төрлийн номыг хулгайлсан гэмт хэрэг гарсан юм. Тэгвэл дээрх оюуны үнэт бүтээлүүдийг Румын улсад  нэгэн айлын байшингийн шалан доор нуусан байхыг олсон байна.

Эдгээр ном дотор “Орчин үеийн шинжлэх ухааны эцэг” гэгддэг Галилео Галилей болон Исаак Ньютон зэрэг суут эрдэмтдийн зарим бүтээлийн эх хувь ч байжээ. АНУ-д дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөөд байсан номуудыг Лондон хотын баруун бүсэд байрлах агуулахад түр хугацаагаар хадгалж байсан юм.

Харин  гэмт этгээдүүдэд агуулахын дээврийг цоолж, хамгаалалтын дохиололд баригдахгүйгээр дотогш нэвтрэн номуудыг хулгайлсан болохыг цагдаа нар хожим олж мэдсэн юм. Ийнхүү 2017 онд  Лондон хотоос алдагдсан нийт 3.2 сая ам.долларын номуудыг Румын улсад айлын байшингийн шалан доор нуусан байхыг саяхан олж, илрүүлээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Лондон хотоос хулгайлагдсан 200 гаруй номыг Румын улсаас олжээ   
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй