Шууд Chart

СЛОВЕНИ: Милания Трампын хүрэл хөшөөг босгожээ

2020-09-22 10:49:06

АНУ-ын тэргүүн хатагтай Милания Трамп Словени улсын Севница гэх тосгонд  бага насны амьдралаа өнгөрүүлсэн юм. Энэхүү тосгонд түүний модон хөшөөг босгоод байжээ.

Энэхүү модон хөшөөний толгой хэсгийг шатаасан хэрэг өнгөрсөн 7 дугаар сард гарчээ. Харин  урлаач  Брэд Довней АНУ-ын тэргүүн хатагтай Милания Трампын хүрэл хөшөөг урлаж, халдлагад өртсөн модны хөшөөний оронд байршуулаад байгаа юм. Брэд Довней тэргүүн хатагтайн хүрэл хөшөөг урласан  нь АНУ-д цагаачдын эсрэг үзэл дэлгэрч буйтай холбоотой гэдгийг хэлжээ.

Тэр дундаа Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачдын эсрэг зогсож байгаа нэгэн юм. Цагаачдыг эсэргүүцдэг ерөнхийлөгч уугуул хэл нь Англи биш цагаач эмэгтэйтэй  гэрлэсэн “зөрчилдөөнд” байдлыг хүрэл хөшөө илтгэж байгаа юм. 5000 оршин суугчтай Севница нь АНУ-ын тэргүүнтэй хадагтайн төрч өссөн газар гэдгээрээ алдартай. Энэ тосгон  Милания Трампын нэр бүхий бэлэг дурсгалын зүйлсийг мөн зардаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

СЛОВЕНИ: Милания Трампын хүрэл хөшөөг босгожээ   
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй