Шууд Chart

Японы хүн амын 28.7 хувийг ахмад настнууд эзэлж байна

2020-09-22 10:57:42

Японы хүн амын хөгширөлт шинэ дээд төвшинд хүрээд байгаа талаарх тайлан мэдээг тус улсын Дотоод Хэргийн яам гаргажээ. Өнгөрсөн мягмар гарагийн байдлаар Японд 65 болон түүнээс дээш настай ахмадуудын тоо 36 саяыг давсан байна. Өндөр настнуудын тоо өнгөрсөн жилийнхээс 300 мянгаар нэмэгдэж, өмнө нь бүртгэгдэж байгаагүй дээд төвшинд очжээ.

Ахмадууд Японы нийт хүн амын 28.7 хувийг бүрдүүлж байна. Японд хөгширөлт ийнхүү хурдацтай нэмэгдэж байгаа нь тус улсын хүн ам энэ жил 290 мянгаар агшсантай мөн холбоотой юм.  

Дотоод Хэргийн яамнаас өгсөн мэдээллээр ахмад настнуудын 15 сая нь эрчүүд бол 20 сая эмэгтэйчүүд юм.  Өнгөрсөн жил тус улс дахь ахмад ажилтнуудын тоо 8 саяар тоологдож байжээ. Энэ нь Японы нийт ажиллах хүчний 13 хувь гэсэн үг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы хүн амын 28.7 хувийг ахмад настнууд эзэлж байна   
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй