Шууд Chart

Мадрид хотын иргэд нийгмийн давхаргаар ялгаварлаж хорио тогтоохыг эсэргүүцлээ

2020-09-22 11:04:11

Испанийн эрх баригчид  нийслэл Мадридын хотын буурай дүүргүүдэд хөл хорио тогтоох шийдвэрийг гаргаад байгаа. Харин иргэд нийгмийн гарал үүсэл, давхаргаар ялгаварлан гадуурхсан өнгө аяс бүхий хөл хорионы дэглэмийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Хязгаарлалтын бүсэд багтаж буй нийт 37 дүүргийн 12-т нь тайван жагсаал цуглаан болж, олон зуун иргэд оролцжээ. Жагсагчид буурай дүүрэг, хороодод эрүүл мэндийн үйлчилгээ сул, тааруу байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлснээс гадна хязгаарлалт тогтоохдоо анги, давхаргын үзэл гаргахгүй байхыг эрх баригчдад уриалжээ.

Харин албаныхны зүгээс борчуулын дүүрэг, хороодод халдварын тохиолдол илүү өндөр байгаа учраас  л ийм алхмыг авч буйг учирлаж байгаа юм.  Хязгаарлалтын хүрээнд иргэд ажил, сургууль болон эмнэлгийн тусламж авах зорилгоор хорио цээрийн бүсээс гарах эрхтэй юм. 6-аас дээш хүн оролцсон уулзалт, цуглааныг хориглож, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хаах арга хэмжээг авчээ.

Үйлчилгээний байгууллагууд 22 цаг гэхэд үүд хаалга барих ёстой юм. Испанийн Эрүүл Мэндийн яамны мэдээллээр тус улсад нийт халдвар авсан хүний тоо 640 мянгыг давжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мадрид хотын иргэд нийгмийн давхаргаар ялгаварлаж хорио тогтоохыг эсэргүүцлээ   
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй