Шууд Chart

ЭНЭТХЭГ: Таж Махал үүдээ дэлгэжээ

2020-09-22 11:11:00

Энэтхэгийн алдарт Таж Махал сүм жуулчдын өмнө үүдээ дэлгээд байна. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтдаг  сүм нь 6 сарын турш хаалттай байсан юм. Гэхдээ  Энэтхэгт цар тахал улам бүр хүрээгээ тэлж байгаа учраас Таж Махал уруу өдөрт нэвтрэх жуулчдын тоог 5 мянгаар хязгаарлажээ.

17-р зууны үед баригдсан энэхүү шашин, соёлын төвд  ердийн үед өдөрт 70 мянган хүн зочилдог байна. Сүмд зочлогчид  ганцаараа селфи зураг авч боломжтой   хэдий ч  групп зураг авахыг хоригложээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЭНЭТХЭГ: Таж Махал үүдээ дэлгэжээ   
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй