Шууд Chart

Сэлэнгэ аймагт төмс, хүнсний ногоо хураалт 30 орчим хувьтай байна

2020-09-22 12:59:46

Сэлэнгэ аймаг энэ жил нийт 191 мянган га-д тариалалт хийсэн. Өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногоо хураалт 30 орчим хувьтай байна. Харин үр тариа хураалтын ажил дөнгөж эхэлсэн гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга н.Мөнхтөр утсаар мэдээллээ.

Сэлэнгэ аймагт энэ намар ургац хураалтад мянга орчим хүн шаардлагатай. Одоогоор зарим аж ахуйн нэгжүүд Батлан хамгаалах болон Хууль сахиулах их сургуулиас оюутан залуусыг дайчлаад байна. Нэмэлт хүн хүч дутмаг байгааг аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга мөн онцоллоо.


Сэлэнгэ аймагт төмс, хүнсний ногоо хураалт 30 орчим хувьтай байна  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй