Шууд Chart

Цэрэгжлийн буудлагын мэргэнүүд тодров

2020-09-22 15:48:12

Зэвсэгт хүчний 2020 оны аварга шалгаруулах Хуурай замын цэргийн командлалын нэрэмжит цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлага, мэргэн буудагчийн 2 төрөлт, саадын зурвасын тэмцээнүүд Хужирбулан дахь Сургалтын төвд явагдсаар байна. Цэргийн гурван төрөлтийн аваргууд тодорсон бол залгуулаад цэрэгжлийн буудлагын мэргэнүүд шалгарчээ.

Гар бууны эрэгтэйчүүдийн төрөлд ахмад С.Батбаатар (310), ахмад Л.Гансүлд (089), ахмад У.Ганбаатар (337) нар тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд хошууч Б.Эрдэнэбулган (065), ахлах дэслэгч Б.Даваажав (330), ахлагч Б.Өлзийсүрэн (311) нар эхний байруудад хошуучиллаа.

Тэгвэл хурдан буудлагын эрэгтэйчүүдийн төрөлд хошууч З.Мөнхзул (314), ахмад С.Батбаатар (310), ахлах ахлагч Н.Өлзийжаргал (150) нар, эмэгтэйчүүдийн төрөлд ахлах дэслэгч Л.Алтанхуяг (284), ахлах дэслэгч Т.Дэлгэрмаа (084), хошууч П.Маамуу (345) нар эхний байруудад шалгарлаа.

Харин автомат буудлагын эрэгтэйчүүдийн төрөлд ахлах ахлагч Ж.Оюунгэрэл (013), ахлах ахлагч Ц.Баясгалан (350), ахлах ахлагч М.Буяндэлгэр (150) нар тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд ахмад М.Хишгээ (150), ахлагч А.Эрдэнэчимэг (016), ахлагч Н.Амаржаргал (084) нар эхний шагналт байруудад шалгарсан юм.

Цэрэгжлийн буудлагын нийт дүнгээр хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги тэргүүлж, хурандаа Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл удаалж, хурандаа Ж.Баясгалан захирагчтай Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн баг тамирчид гуравдугаар байрт шалгарсан байна. Тэмцээн өнөөдөр мэргэн буудагчийн 2 төрөлтөөр үргэлжилж байна.

Энэ удаагийн Хуурай замын цэргийн командлалын нэрэмжит цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлага, мэргэн буудагчийн 2 төрөлт, саадын зурвасын тэмцээнд Зэвсэгт хүчний 30 гаруй нэгтгэл, анги, байгууллагын 400 гаруй тамирчид хурд хүч, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байгаа юм.

Ахлах дэслэгч Д.Болормаа /ЗХЖШ/


Цэрэгжлийн буудлагын мэргэнүүд тодров  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй