Шууд Chart

Цэргийн дүйцүүлэх алба хаагчид сургалтад хамрагдаж байна

2020-09-23 11:18:39

Цэргийн албыг биеэр дүйцүүлэх албаны бэлтгэл, тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 09 дүгээр сарын 18-аас Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байна.

Энэхүү сургалтын зорилго нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох юм.

Сургалтад хамрагдаж байгаа бие бүрэлдэхүүн Улсын Онцгой комиссын зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахин сургалтын хөтөлбөрийн дагуу батлан хамгаалах эрх зүй, цэрэг эх оронч хүмүүжил, цэргийн нийтлэг дүрмүүд, үй олноор хөнөөх зэвсэглэлээс хамгаалах бэлтгэл, цэргийн инженерийн бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл, орон нутгийн болон улсын хил хамгаалалт, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, амьд гарах ухаан зэрэг хичээл орж байна.

Мөн Улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Налайх дүүргийн 2, 8 дугаар хорооны орчны хог цэвэрлэх дүүргийн автобусны буудлуудыг тохижуулах зэрэг ажил хийж гүйцэтгэлээ.


Цэргийн дүйцүүлэх алба хаагчид сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй