Шууд Chart

Эмэгтэйчүүдийн холбооны гишүүд сургалтад хамрагдлаа

2020-09-23 11:23:23

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран Монголын эмэгтэйчүүдийн холбооны сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион явууллаа. 

Энэ үеэр Хорооноос банкнаас бусад санхүүгийн байгууллага, хөрөнгийн зах зээл, даатгал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сэдвийн хүрээнд хичээл заалаа.Сургалтад тус холбооны нийслэл болон орон нутгийн салбар зөвлөлийн 30 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд эдгээр сургагч багш нар хувийн санхүүгээ зохистой удирдах, санхүүгийн бүтээгдэхүүн, эрсдэл, үнэт цаас, даатгал зэрэг сэдвээр нийслэл болон орон нутгийн иргэдэд санхүүгийн анхан шатны мэдлэг олгохоор бэлтгэгдлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Эмэгтэйчүүдийн холбооны гишүүд сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй