Шууд Chart

Соёл судлаач Д.Ганпүрэв Соёлын яаманд "Алтай" ятга хөгжмөө дурсгалаа

2020-09-23 11:31:11

"Алтай" ятга нь 1400 жилийн өмнөх эртний нүүдэлчин монголчуудын хөгжмийн зэмсэг гэдгийг Монгол-Германы судлаачид нотолсон байдаг. 2008 оны зургадугаар сард Ховд аймгийн Манхан суман дахь Жаргалант хайрхан уулны Өмнөхийн амнаас эртний нэгэн хөгжмийн зэмсэг олдсон.  түүний жимээр судалгаа хийж учир шалтгааныг мэдэх шаардлага байсан. Германы эрдэмтэн судлаачдын үзсэнээр энэхүү эртний зэмсэг 6-8 дугаар зуун буюу 1400 жилийн өмнөх үед хамаарах энэхүү хөгжмийг дахин сэргээж,  “Алтай” хэмээн нэрлэжээ.

Тэгвэл Уянга, Бөртэ, Алтай хамтлагуудыг үүсгэн байгуулагч, хөгжмийн продюсер, Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Д.Ганпүрэв Соёлын яаманд гүн хүндэтгэл үзүүлэн, ардаа соён гэгээрүүлэх удирдахуйн их амжилтыг хүсэн ерөөж, энэхүү "Алтай" ятга хөгжмийг бэлэглэсэн байна.


Соёл судлаач Д.Ганпүрэв Соёлын яаманд "Алтай" ятга хөгжмөө дурсгалаа  
Үзсэн: 219 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй