Шууд Chart

Александр Лукашенко Беларусийн Ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө

2020-09-24 10:45:44

Беларусьт өнгөрсөн 8 дугаар сарын 9-ний өдөр болсон сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулсанд тооцогдож буй Александр Лукащенко энэ лхагва гарагт тангаргаа  өргөж үүрэгт ажилдаа ажилдаа орлоо.

Энэ тухай Белта  агентлаг дамжуулсныг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нийслэл Минск хотын тусгаар тогтнолын ордонд болсон бөгөөд олон зуун хүн уригдсан байна.

Төрийн тэргүүний тангараг өргөж холбогдох  актад гарын үсэг зурсных нь дараагаар тус улсын сонгуулийн төв хорооны дарга түүнд Ерөнхийлөгчийн батламжийг гардуулан өгсөн байна. Ийнхүү Евро парламент тэргүүтэй  барууны орнууд, Беларусийн сөрөг хүчнийхэн түүнийг  хууль ёсны  төрийн тэргүүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөөгүй ч Лукашенкогийн  шинэ бүрэн эрх ийнхүү өнөөдрөөс хэрэгжиж  эхэлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Александр Лукашенко Беларусийн Ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй