Шууд Chart

Европын холбооны дээд уулзалтыг хойшлууллаа

2020-09-24 10:55:39

Оросын сөрөг хүчний удирдагчийг хордуулсан гэх асуудал, Беларусийн нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөж байсан Европын Холбооны дээд уулзалт хойшлогдоод   байна.

Евро зөвлөлийн тэргүүний албан  ёсны төлөөлөгч Баренд Лейтс  энэ тухай олон нийтийн сүлжээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Онцгой анхаарал татсан  асуудлыг хөндөх энэ дээд уулзалтыг хойшлуулах болсон шалтгаан нь Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель ажиглан тусгаарлалтад орох шаардлагатай болсонтой холбоотой юм байна.

Түүний энэ 7 хоногийн эхээр ойр харьцсан аюулгүйн албаны ажилтны коронавирусний шинжилгээ эерэг гарсан учир хорио цээрийн  дэглэмийн дагуу   тусгаарлалтад  орох  болсон  байна. Тиймээс ирэх  24-нд эхлэх байсан  Европын Холбооны дээд уулзалтыг ирэх  сарын 1  болгож  хойшлуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбооны дээд уулзалтыг хойшлууллаа   
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй