Шууд Chart

Германы төрийн албан хаагчид ажил хаялт зарлалаа

2020-09-24 11:15:09

Германы төрийн албан хаагчид урьдчилан сануулах ажил хаялт зарлалаа. Холбооны  хэд хэдэн мужийн төрийн албаныхан энэ ажил хаялтад нэгдсэн байна.   Тэдгээрийн дунд сургууль, цэцэрлэгийн багш нар ч байжээ.

Үйлдвэрчний Верди  эвлэлийнхэн төрийн 2,3 сая төрийн албан хаагчийн цалинг 4,8 хувь буюу сарын 150 еврогоор нэмэхийг шаардаж байгаа юм. Хэдийгээр цар тахлын нөлөөгөөр  эдийн засаг хүндрэлтэй  байгаа ч төрийн албаныхны цалинг нэмэх боломжтой гэж тэд үзэж байна.

Харин орон нутгийн захиргааны удирдлага үйлдвэрчний эвлэлийнхэнтэй яриа хэлэлцээ хийх санал тавьсаар байгаа юм. Талуудын төлөөлөл гэвч 2 ч шатны хэлэлцээ хийсэн  ч үр  дүн хүрээгүй ч ирэх сарын 22, 23 нд  ээлжит шатны  хэлэлцээ хийхээр  товлоод байгаа ч төрийн албаныхан урьдчилан сануулах ажил хаялтаа  7  хоногийн туршид  үргэлжлүүлэхээ  амлаж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы төрийн албан хаагчид ажил хаялт зарлалаа  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй