Шууд Chart

Хүнсний хог хаягдлыг ангилж, тээвэрлэх үйлчилгээг төвийн 6 дүүрэгт хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ

2020-09-25 11:07:25

Ресторан, баар, цайны газар бүхий хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газраас гардаг хүнсний хог хаягдлыг тусгайлан тээвэрлэх туршилтыг өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос өнөөдрийг хүртэл сар гаруй хугацаанд Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлсэн билээ.

Туршилтын хугацаад ААН, байгууллагууд идэвхтэй хогоо ангилж, хуваарийн дагуу хүнсний хогоо ачуулж хэвшин, эерэг үр дүн гарч эхэлсэн. Иймд энэхүү үйл ажиллагааг бусад дүүргүүдэд хэрэгжүүлэх үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсний дагуу өнөөдөр төвийн 6 дүүргийн ЗДТГ-ын Хүнс, хүдуалдааны үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хог тээврий ТҮК-уудтай хуралдаж, Чингэлтэй дүүрэгт хийгдсэн туршилтын үр дүн, ресторан, цайны газруудад хэрхэн хогоо ангилах дадал хэвшлийг суулгах зохион байгуулалтын схемийг танилцууллаа.

Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилж хэвшүүлэх ажилд нийслэл, дүүрэг, хороо, ТҮК, ААН, байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, зохион байгуулалт, хандлага хамгийн чухал гэдгийг өнөөдрийн уулзалтаар онцолж, дүүргүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар үүрэгжүүлсэн. Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу дүүрэг бүр төлөвлөгөө гарган есдүгээр сарын 28-наас эхлэн нутаг дэвсгэрийн ААН, байгууллагууд, хорооддоо сургалт зохион байгуулж, хүнсний хог хаягдлыг ангилан ялгах ажлыг эхлүүлнэ.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 


Хүнсний хог хаягдлыг ангилж, тээвэрлэх үйлчилгээг төвийн 6 дүүрэгт хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй