Шууд Chart

АНУ: Луисвилл хот дахь эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр хоёр цагдаа буудуулжээ

2020-09-25 11:57:26

АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн, жагсаал тэмцэл дахин өрнөж эхлээд байна. Африк гаралтай Америкийн иргэн Бреонна Тейлорын амь насанд халдсан хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр саяхан гарсан юм. Тэрээр цагаан арьст цагдаа нарын гарт амиа алдсан ч шүүхээс дээрх хэрэгтэй холбоотой хэрэгт нэг л офицерыг буруутгаж, хөнгөн хэлбэрийн ялыг оногдуулсан бол үлдсэн хоёр цагдааг буруугүй гэж үзжээ. Шүүхийн энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн тэмцэл АНУ-д өрнөж эхлээд байна.

Өнгөрсөн 3 дугаар сарын 13-нд  Кентакки мужийн Луисвилл хотод 26 настай өнгөт арьст эмэгтэй цагдаа нарын гарт амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, цагаан арьст гурван цагдаа хар тамхины нэгжлэг хийхээр  Бреонна Тейлорын гэр лүү зөвшөөрөлгүй дайран орсон юм. Бреонна Тейлорын найз залуу нь цагдаа нар уруу эхлэн гал нээж, хоёр талын буудалцааны үеэр гартаа ямар ч галт зэвсэггүй эмэгтэй хэд хэдэн удаа буудуулж амиа алдсан.

Энэ хэргийг Луисвилл хотын шүүх хэлэлцэж, цагдаагийн нэг оффицерийг хөрш айлд аюул учруулсан гэх хэрэгт буруутгасан байна. Үлдсэн хоёр цагдаад шийтгэл ногдуулахааргүй байна. Мужийн шүүхээс цагдаа нар гал нээж, өөрсдийгөө хамгаалсан гэж зөвтгөжээ. Эмнэлэгт ажилладаг байсан залуухан бүсгүй Бреонна Тейлорын амьд хүрсэн хэрэгт буруутай цагдаа нар хүнд шийтгэлд оногдуулаагүйд  бухимдсан иргэд Луисвилл төдийгүй бусад хотуудад жагсаж байна. Луйсвилл хотод эсэргүүцлийн хөдөлгөөн хүчирхийллийн хэлбэрт шилжиж, хоёр ч цагдаа буудуулжээ. Тус хотод хөл хорио тогтоосноос гадна Үндэсний гвардийн цэргүүдийг тараан байрлуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Луисвилл хот дахь эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр хоёр цагдаа буудуулжээ   
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй