Шууд Chart

26 барилга байгууламжийг буулгах шаардлага хүргүүлжээ

2020-09-25 12:12:38

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шинээр барьж байгаа 985 барилгад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар, батласан зураг төсөлгүй 37 барилга, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 33 барилга, барилга барих зөвшөөрөл аваагүй 127 барилгыг илрүүлсэн байна. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудаас 29 иргэнд 22 сая 700 мянган төгрөг, 24 аж ахуй нэгж байгууллагад 186 сая төгрөг, нийтдээ 208 сая 700 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил эхлүүлсэн 127 барилгаас 26 барилгын барилгыг нураах саналыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргаад байна. Эдгээр барилга нь ямар ч баримт бичиг бүрдүүлээгүй, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй барилга гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга н.Гантулга ярьж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт зөвшөөрөлгүй эхэлсэн 10 давхар барилгын ажлыг Мэргэжлийн хяналтын байцаагч нар зогсоосон. Гэвч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас тухайн барилга байгууламжид ямар ч үндэслэлгүйгээр барилга барих зөвшөөрөл нөхөж олгосон байна. Энэ мэтчилэн зөрчил гардгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга н.Гантулга хэллээ.

Зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхэлсэн 127 барилга байгууламжаас 2 нь өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд маргаантай, хэлэлцэгдэж байна. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн доторх барилга болон Монголын Үндэсний Их Сургуулийн барилга байгууламж юм. Эдгээр барилгын асуудлыг шүүхээс эцэслэн шийдвэрлэвэл Мэргэжлийн хяналтын байгууллага зохих арга хэмжээ авна гэдгийг мэдээллээ.


26 барилга байгууламжийг буулгах шаардлага хүргүүлжээ  
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй